Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн даруйдаа “Tokyo Inn” зочид буудалд тусгаарлагдсан. Түүний тусгаарлалтаас гарах хугацаа дөхөж байгаа юм.
Эдгээр өдрүүдэд Монголын ардчилсан холбооны гишүүд тэргүүтэй журмын нөхөд нь Ц.Элбэгдоржид эргэлт үзүүлсээр байна. Тэгвэл энэ удаагийн эргэлтэд нь ихээхэн сэтгэл, хөдөлмөр шингэжээ. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн тусгаарлагдаж буй байрны гадаа хэсэг нөхөд нь тайз, микрофонтойгоор “Хонхны дуу” дууг дуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна