Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэн ажилласан шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг “ТОП 100 ААН”-ийн нэр хүндтэй шалгаруулалт энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. 2024 оны үйл ажиллагаа, амжилтаараа Пи Си Молл ХХК ТОП 100 аж ахуйн нэгжийн дахин шалгарлаа.
Пи Си Молл ХХК нь Монголын электрониксийн салбарт технологийн дэвшлийг түчээлэгчдийн нэг бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ хүсэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн, өргөн сонголт, мэргэжлийн үйлчилгээ, соёлоороо хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн билээ. Бид бизнесийнхээ үйл ажиллагааг зөвхөн борлуулалтад бус, хэрэглэгчдэдээ үнэ цэн бүтээхэд чиглүүлж хариуцлагыг эрхэмлэн ажилладаг.
Манай хамт олон 2024 онд нийт ажилчдынхаа хүч хөдөлмөр, санаачилга, хичээл зүтгэлээрээ дамжуулан хэрэглэгчдэд үнэ цэнийг түгээж, компанидаа болон улсынхаа эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан жил байлаа. Мөн татварын хууль, нийгмийн хариуцлагаа чанд мөрдөн ажиллаж, улс орны хөгжлийг дэмжих чиглэлд хувь нэмрээ тасралтгүй оруулж байна.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн энэхүү шагнал бол хэрэглэгчдийн бидэнд итгэл хүлээлгэсэн сэтгэл, хамтран ажилладаг түнш байгууллагуудын дэмжлэг, манай ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Цаашид бид хамтдаа илүү ихийг бүтээж, хэрэглэгчдэдээ өндөр чанар, найдвартай үйлчилгээ үзүүлэн, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулах эрхэм зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Пи Си Молл ХХК – Цахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр
Хамтдаа Зогсолтгүй Урагшилна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна