Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ

Ц.Цэрэнбадам
7 цагийн өмнө

Баяр,наадам, амралт зугаалгын  энэ өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс олон нийтэд хандан эрүүл мэндийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Энэ оны долдугаар сарын эхний байдлаар улсын хэмжээнд улаанбурха өвчний батлагдсан тохиолдол 14,129 хүрчээ. Батлагдсан тохиолдлын 70.8 хувь нь вакцинд хамрагдаагүй, 5.8 хувь нь вакцины насанд хүрээгүй, 8.5 хувь нь бүрэн бус тунитай, 15 хувь нь вакцинтай ч халдвар авсан байна.

Иймд 15 хүртэлх насны хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр бүх өрхийн эмнэлэг, дүүрэг, сумдын эмнэлэгт үнэ төлбөргүй нөхөн дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ ойролцоох эмнэлэгт аваачиж, вакцинд хамруулахыг уриалж байна.

Мөн зуны улиралтай зэрэгцэн гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул баяр наадмын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, бага насны хүүхдүүдийг хэт халалтаас хамгаалахыг зөвлөж байна.

Нарших үед суулгах, толгой болон гэдэс өвдөх зэрэг шинж илэрдэг нь гэдэсний халдвартай андуурах тохиолдол ч гардаг аж. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэх магадлалтай тул сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 3 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 4 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 4 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 4 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 6 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 7 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 8 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 8 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 9 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 21 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр