Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11338 бүртгэгдсэн байна. Өмнөх өдрөөс хойш 159 тохиолдлоор нэмэгджээ.
Эмчлэгдэж буй хүмүүс:
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 9820, гэрээр эмчлүүлж буй 902, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4576-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2303, 5-9 насны 1455 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна