Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Б.Нямсүрэн
7 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны  тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.

Онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос жил бүр улсын төсөвт тусган гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, том оврын нисдэг тэрэг болон туулах чадвар сайтай автомашин, техникийн хангалтыг гадаад улсын зээл, тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судалж энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. 

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувь өссөн дүнтэй байна. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан ой, хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд нэг , Мандал сумдад нэг, нийт 5 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.            


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 3 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 6 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 7 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 7 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 8 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 9 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 9 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 10 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 10 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 13 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 14 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 14 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 14 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 15 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр