Улаанбаатар хотод зам засварын ажил эхлээд буй энэ үед түр хаасан замуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
"Өргөө" амаржих газрын зүүн талын урагш, хойш чиглэлтэй Буянгийн авто замыг 7-р сарын 3-ны 22.00 цагаас эхлэн хааж, зам засварын ажил гүйцэтгэж байна. Уг замыг 7-р сарын 5-ны ням гарагийн 07.00 цагт нээнэ. Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Хан Уул дүүрэг 1, 2, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой Таван богд ХХК-ийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой авто зам түр хаах үеийн нийтийн тээврийн чиглэлийн зураглал.
Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
100 АЙЛЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилнэ.
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна