М.Болдсайхан: ЭЕШ өгөхдөө нэг ангид 10 хүүхэд суухаар зохицуулна

Н.Мижидмаа
2020/04/22

Энэ жил  ЭЕШ-ыг  ирэх долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулж,  их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. ЭЕШ-ын бэлтгэл ажил, элсэгчдийн анхаарах зүйлсийн талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.  

- Элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 15-нд дууссан. ЭЕШ өгөхөөр хэдэн  хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан байна

-ЭЕШ өгөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Энэ жилийн хувьд энэ шалгалтыг цуцалсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоосон учраас ЭЕШ-аас  өмнө, тусад нь зохион байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтад 400 оноо авсан хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхтэй болдог. Гэтэл энэ жилийн хувьд, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ шалгалтыг зохион байгуулах боломжгүй болж байна. УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдсантай холбогдуулан элсэгчдээс авдаг монгол хэл бичгийн шалгалтыг цуцалж, бүх хүүхэд ЭЕШ өгөх эрхтэй болсон.

-Цахим бүртгэлд амжилттай хамрагдсан хүүхдүүд одоо юуг анхаарах вэ. БҮТ-өөс элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллийг ямар сувгаар өгч байгаа вэ?

-Боловсролын үнэлгээний төвөөс хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байна. Мөн  БҮТ-өөс “Элсэгчийн сонин”-г өмнө нь  жилд хоёр удаа гаргадаг байсан бол энэ жил найман дугаар гаргахаар бэлтгэж байна. Эхний сонинг  онлайн бүртгэлтэй  холбоотой мэдээ мэдээллээр бэлтгээд элсэгч хүүхдүүддээ хүргэсэн.   Хоёр дахь сонин хэвлэлтэд ороод гарч байна.

Энэ дугаарт, математик, монгол хэлний хичээлийг сонгон өгч байгаа хүүхдүүд юуг анхаарах вэ, элсэгчдийн гаргадаг түгээмэл алдаануудыг багтаасан. Мөн энэ хоёр хичээлээр шалгалт өгөөд ЭЕШ-д өндөр оноо авсан, амжилттай оролцсон хүүхдүүдийн ярилцлага, багш  нарын зөвлөмж зэргийг багтаасан. Энэ мэтчилэн олон талын мэдээллийг нэг дор багтаасан, элсэгчдэд зориулсан таван дугаарыг бэлтгэн гаргана. 

-Элсэгчдэд зориулсан теле хичээлүүд хэвийн үргэлжилж байгаа байх. Элсэгчдийн бүртгэл баталгаажсан учраас майл хаягаар бас даалгавруудыг явуулж байгаа гэсэн үү?

-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид сурагчдад ЭЕШ-тай холбоотой мэдээллүүдийг илүү олон сувгаар хүргэж ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна. ЭЕШ-тай  холбоотой мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг хангаж өгөхийн тулд  цахим зөвлөх http://help.eec.mn/ сайтыг нээн  ажиллуулж байна. Уг сайтад тв хичээл, ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар, түгээмэл асуулт хариулт гээд  олон мэдээллийг  багтааж өгсөн. Мөн бүртгэлтэй хүүхдүүдийн гар утас, майл хаягаар нь 10 хичээлийн 20 даалгаврыг үе шаттайгаар, тухайн хүүхдэд ачаалал үүсгэхгүйгээр хүргэж байна.

-Энэ жилийн хувьд шалгалтын бэлтгэл ажилд нэлээд өөрчлөлт орохоор харагдаж байна. Шалгалтын төвүүд, шууд засалтын технологийн хүрэлцээ хангамжийн талаарх мэдээллийг өгөөч?

-Шалгалтын бэлтгэл ажилтай холбоотой гарч буй олон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гээд ярилцаж байна.  Тухайлбал, цахим мэдээллийг хүүхдүүдэд яаж хүргэх вэ гэсэн ажлын төлөвлөгөө гаргасан боловч хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс элсэгчдэд хүргэх мессеж мэдээллийг хөнгөлөлттэй үнээр яаж хүргэх вэ гээд  үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудтай ярилцах,  “Элсэгчийн сонин”-г гаргахад санхүүгийн тусламж дэмжлэг хүсэх гээд холбогдох газруудад албан бичиг хүргээд, уулзаж ярилцаад явж байна.  Шалгалтын төвүүдийн хувьд,  энэ жил шалгалтын  50  байранд шууд засалтын технологи байршуулахаар бэлтгэл ажлаа хангаж байсан бол шинэ коронавирусын халдварын тархалтаас  сэргийлэх зорилгоор нэг ангид суух хүүхдийн тоог 10 байхаар УОК-оос зааж өгсөн. Хүүхэд суух ширээ хоорондын зайг 1.5-2 метр байхаар хязгаарлалт тогтоосон. Тиймээс бидний төлөвлөж байсан шалгалтын  50 төв одоогоор 103 төв болж өргөжих нөхцөл байдал үүсч байна.

-Шууд засалтын технологи шалгалтын төвүүдэд хүрэлцэхгүй бол ямар зохицуулалтыг хийж ажиллах вэ?

-Шууд засалтын 50 төхөөрөмж байгаа учраас энэ жил шалгалтын төв болгонд шилэн технологийг ашиглах боломжгүй болж байна. Тиймээс шалгалтын дүн оноог өмнө нь элсэгчийн нүдэн дээр шууд засч, дүн оноог мэдээлдэг байсан бол энэ жил өдөрт нь багтааж мэдээлэх зэрэг зарим зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, томоохон аймгийн төв болох Хөвсгөл аймагт өмнө нь шалгалтын хоёр төв ажиллаж байсан энэ жил гурван төв ажиллуулахаар болж байна. Энэ гурван байрны дунд шууд засалтын нэг машин ажиллуулахаар байна. Улаанбаатар хотод 28 төв ажиллуулж байсан бол энэ жил 60 орчим төв ажиллуулахаар тооцож байна. Тиймээс шалгалтын дүн оноог өдөрт нь багтааж засаад, маргааш нь мэдээлэх байдлаар зохицуулна. Мөн шалгалтын байранд эрүүл, аюулгүй байдлыг хангах, тэнд ажиллаж буй шалгалтын хянагч багш, комиссын хүмүүсийг амны хаалт, гарын бээлийгээр хангах, гарын ариутгал хийх, биеийн дулааныг хэмжих, эмч мэргэжилтнүүдийг ажиллуулах  гэх мэт төлөвлөгдөөгүй олон ажил, хүндрэл бэрхшээл үүсч  байна. Ямартай ч бидний зүгээс боломжтой бүхий л зохицуулалтыг хийгээд, холбогдох газруудтайгаа уулзаад, ярилцаад явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, М.Туул

2020.4.22  ЛХАГВА № 78 (6303)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 6 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 7 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 8 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 9 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 10 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 11 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 12 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 12 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр