Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайд бэлэн байдлыг хангахаар дадлага сургууль хийхийг үүрэг болгосон. Дадлага сургалтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар болсон байна. Үүнд ард иргэдийг хамруулах юм. Ингэхдээ халдвар хамгааллыг дэглэмийг чанд сахина гэж УОК-оос мэдээллээ. Өчигдөр болсон УОК-ын 18 дугаар хуралдаанаар энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна.
Эдгээр нислэгээр ирэх иргэдэд өмнөх таван шаардлагыг тавихаас гадна онгоц суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина. Транзитаар ирж байгаа хүмүүсээс шинжилгээнд хамрагдсан 18-аас доош насны оюутнуудыг авна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна