Коронавирусийн халдварын улмаас 5100 иргэнийг өнөөдрийн байдлаар сэжиглэн тусгаарласан байна. Гэрийн тусгаарлалтад 1069 иргэн байна. тэднийг өрх, дүүргийн эмнэлгийн эмч нар хянаж байна. Өчигдрийн байдлаар 940 иргэн тусгаарлалтад гарсан. Тэдний 380 нь хөдөө орон нутгийн тусгаарлалтад шилжсэн.
Лабораторийн шинжилгээгээр 6800 хүнийг хамруулж, оношийг үгүйсгэсэн. Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-ын зөвлөмж, удирдамж, заавар зөвлөмжийн дагуу эмчилгээ оношилгоог хийж байна.
Мөн уламжлалт анагаахын чиглэлийн зөвлөх эмч нарын зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж байгаа нь үр дүн өгч байна.
Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудыг цахимаар холбосон. Нийт 50 гаруй тасаг холбогдоод байна. Эмч нарт нь сургалт хийж, заавар зөвлөгөө өгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
Дараагийн шатлалын эмч, ажилтнуудад үзүүлэх сургалт хийж, дадлагажуулан ажиллаж байна. Мөн СЕХ-нд сонгуулийг явуулах үед коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлд ямар заавар баримтлах журмыг бэлдэхээр санал зөвлөмж хүргүүлж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ажлын дараалал, зохион байгуулалт, хуваарилалтыг хийж ажиллуулж байна. 950 оюутан хүч нэмэгдүүлэн, сайн дураараа ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна