СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ОЙН САНГИЙН ХАРУУЛЫН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
16 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул болох 57 настай А сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ. Эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ таван хоногийн турш эрэн хайснаар өчигдөр цогцсыг нь олжээ.

Ойн сангийн харуулаар ажиллаж байсан А нь "Шар шургаагт"ын хяналтын цэгээс баруун зүгт нас барсан байдалтай олдсон байна. Онцгой байдлын алба хаагчид жалганаас цогцсыг нь гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эрэн хайх ажиллагааны эхний өдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр харуулын байрнаас баруун тийш 700 метрээс "Nokia" загварын гар утас олсон бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон юм. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 8 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 13 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 13 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 13 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 14 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 15 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 16 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 17 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 18 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 18 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр