МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УВС АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтав. Уулзалт Улаангом хотын хөгжимт драмын театрт боллоо.

Увс аймгийн Улаангом хотын иргэн, зохиолч, сэтгүүлч Норов

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн үед их ярьж байгаа. Энэ хуулийг хэлэлцүүлэхдээ аймаг орон нутгийн иргэдийн санаа бодлыг тугасан гэж байгаа ч би манай аймагт энэ хэлэлцүүлэг болсон эсэхийг мэдэхгүй байна. Уг нь улс орныхоо, ард түмнийхээ хувь заяаны төлөө үгээ хэлдэг, зөв сэтгэлтэй хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах ёстой юм. Би гэхдээ өнөөдрийн боломжийг ашиглаад хэлэхэд УИХ-ыг хоёр танхимтай болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ ямар ч хяналтгүй, ард түмнээсээ тасарсан байгаа шүү.

Өнөөдөр Монголын ард түмэн мөнгө гуйхаас илүү шударга ёсыг хүсэж байгаа. Бүр шударга ёсны гүн хямралд орсон. Сүүлийн үед мөн АТГ-ын даргыг солих асуудлыг ярьж байна. Зарим телевизийн сувгаар Ерөнхийлөгчид иргэдээс асуух эрх байхгүй гэнэ. Гэвч, засгийн эрх бүх ард түмний мэдэлд байдаг, тэр утгаараа төрийн үйл хэрэгт шууд оролцож ард түмнээс санал асууж байгааг зөв арга гэж бодож байна. Төр чинь ард түмнийх учраас ард түмнээсээ асуух нь зөв.

Увс аймгийн Улаангом сумын иргэн, өндөр настан

Бидэнд эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна. Цаашид цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12, сарын нэг хувийн хүүтэй боллоо гэсэн. Гэтэл энэ шийдвэр нь зөвхөн тэтгэврийн зээлээ тэгэлсэн хүнд л үйлчилж байна. Ямар нэг шалгуургүйгээр энэ зээлийн хүүг адилхан нэг хувь болгомоор байна. Хөгшид бид бүгдээрээ л 24 сараар тэтгэврийн зээлтэй байдаг. 25 дахь сардаа эргээд л зээлээ авдаг юм шүү. Тиймээс хөгшдийн тэтгэврийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн иргэн Батаа

Улстөрчид сүүлийн 28 жил муур, хулгана болж тоглолоо. Сонгуулийн дараа маш олон мэргэжилтнүүдийг хоморголон халж, ажил амьдралгүй болгож байна. Энэ байдал бүр сүүлдээ хууль шиг хэрэгждэг, үйлчилдэг боллоо шүү. Бүр намчирхаж, талцаж байгаа байдал нь дээд цэгтээ хүрсэн. Ажилдаа мэргэшсэн олон жил ажилласан хүмүүсийг улс төрийн шалтгаанаар ажлаас нь халж байгаад төр засаг анхаарлаа сайн хандуулж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Дарамбазар

Таны ярьж байгаа тэтгэвэр нэмнэ гэдэг асуудал их зөв. Бид дэмжиж байгаа. Ер нь бол аль нэг нам сонгуульд ялаад л 20 гаруйхан мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгддэг юм. Бид үүнд нь хууртаад л сууж байдаг. Одоо хөгшид бидний хамгийн их авдаг, мөнгөө үрдэг зүйл нь эм, тариа шүү дээ. Гэтэл авч байгаа тэтгэвэр нь эм тарианыхаа мөнгөнд ч хүрэхгүй байна. Тиймээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг бүрэн дэмжиж байгаа шүү. Мөн тэтгэврийн зөрүү арилгахад анхаарч, үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээхэн үед Засгийн газрын 20-р тогтоол гарч, олон хүнийг нэг өдөрт зэрэг тэтгэвэрт нь гаргасан. Эхлээд тэдний тэтгэврийг ядаж нэмэх хэрэгтэй байна шүү.

Увс аймгийн Давст сумын иргэн С.Пүрэвжав

Манай суманд давсны, Хүдэнгийн хоёр уурхай байдаг юм. Тэр хоёр уурхайг ганц хүн худалдаад авчихсан байдаг. Уурхайн ашиг, орлогоос улсад мөнгө өгдөггүй, сум орон нутагт ч ямар ч ашиггүй байдаг. Уг нь манай сумын удирдлагууд уурхайгаас бага ч гэсэн татвар авч иргэдээ тав, гурван төгрөгтэй болгох гэж үздэг ч чаддаггүй юм. Газрын доорх тэр их баялаг яагаад ганцхан хүний өмчид очдог юм бэ. Газар доорх баялаг ард түмний мэдэлд байна гэдэг биз дээ. Сум, орон нутагт байгаа уурхайг лиценз нэрээр заралгүй нутаг орны иргэдээс нь асуудаг болох хэрэгтэй.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Болор-Эрдэнэ

Увс аймагт төрийн албаны завхрал маш их байна. Олонх болсон нам анхны хурлаараа Засаг даргаа томилсон. Засаг дарга нь томилогдсоныхоо маргааш намайг ажлаас халсан. Би гэлтгүй олон хүн ажлаасаа халагдсан. Бидний оронд томилогдсон хүмүүс нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс байсан.

Ядаж ажлаас халагдаж байгаа хүний ард өр зээл, үр хүүхэд, ар гэр нь бий. Гэтэл тэднийг юу ч бодолгүй ажил амьдралгүй болгож байна. Нийтдээ 300 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн шүү. Хуулийн байгууллага дээр очихоор ажилд нь буцааж томил гэдэг. Гэвч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийг эргэж хараад энэ замбараагүй асуудалд анхаарч өгөөч.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, аймаг орон нутгийн шинж чанартай асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч, зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 9 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 13 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 14 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 14 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 14 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 16 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 17 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 18 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 19 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 19 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр