АНХ УДАА ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо өчигдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, ноён Жосеф Коллартай техникийн туслалцааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан эхний ээлжинд 200,000 еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

лон улсын хөрөнгө оруулалтын банк нь урьд өмнө гишүүн орнууддаа хэрэгжүүлж байгаагүй техник туслалцааны төслийг Хороотой хамтран анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж буй нь энэ юм. Төслийн сонгон шалгаруулалтыг банк нээлттэй зохион байгуулж, Хороо нь дэлхийн санхүүгийн салбарт танигдсан Ernst and Young компанийн шинжээчидтэй хамтран 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлнэ.

НҮБ-д бүртгэлтэй, Москва хотноо төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Евро бүсийн салбар Братиславд байрлаж байна. Тус банкинд Монгол болон Бүгд Найрамдах Болгар улс, Унгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Куба Улс, ОХУ, Румын, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Чех Улс улсууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийг дэмжихэд банк үйл ажиллагаагаа чиглүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 3 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 8 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 8 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 9 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 10 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 11 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 12 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 13 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 13 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр