ЭЛЧИН САЙД ДОАН ТХИ ХЫӨНГ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргээд, ажлын амжилт хүсэв.

УИХ-ын дарга М.Энхболд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхжиж, дээд өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, "2017 онд Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад, манай Гадаад харилцааны сайд Вьетнам Улсад айлчилж, Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан гээд онцлог, чухал үйл явдлууд болж өнгөрлөө" гэж тэмдэглэв.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрэн бэхжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзаж буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн ирэх оны эхээр болох Ази, Номхон далайн парламентын чуулганы хуралдаанд оролцохыг урилаа.

Хатагтай Доан Тхи Хыөнг "Манай хоёр орон уламжлалт сайн харилцаатай. Манай улстай дипломат харилцаа тогтоосон 13 дахь улс нь Монгол. Бид энэ жил дипломат харилцааны 63 жилийн ойгоо тэмдэглэлээ. Манай ард түмэн, Үндэсний Ассамблейн гишүүд бидний нөхөрсөг харилцааг гүнээ хүндэтгэдэг бөгөөд ялангуяа дайны хүнд хэцүү цагт та бүхний үзүүлсэн тусламж дэмжлэгийг ямагт талархан дурсаж байдаг" гэлээ. Мөн Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Та бүхэн, ялангуяа Монгол Улсын Их хурал тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээрх Элчин сайдын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд, "Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нь нэн чухал юм. Энэ онд болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 70.0 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Монголоос мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан арьс шир, Вьетнамаас тахиа, гахайн гүн хөлдөөсөн мах харилцан экспортлох талаар Комиссын хуралдаанаар ярьж тохирсон. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгох нь чухал юм. Хоёр орны харилцаа аль болох олон салбарыг хамарсан, харилцан тэнцвэртэй, үр ашигтай байх нь бидний эрх ашигт нийцнэ хэмээн онцоллоо.

Тэрбээр Вьетнам Улс энэ оны 11 дүгээр сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд,Монгол Улс АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхолтой бөгөөд үүнд Вьетнам Улс цаашид ч идэвхтэй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэв.

Хатагтай Доан Тхи Хыөнг энэ асуудлыг Вьетнам Улс идэвхтэй дэмжсээр ирсэн, цаашид ч хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлээд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг сайтар ашиглаж, өргөжүүлэхэд онцгой анхаарах болно, энэ үйл хэрэгт дамжин өнгөрөх тээврийн асуудал нэн чухал тул Вьетнам-Хятад-Монголын тээврийн гурвалсан харилцаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол Улсын Их Хурал, Вьетнамын Үндэсний Ассамблейн хооронд хамтран ажиллах Протокол, тэдгээрийнТамгын газруудын хооронд хамтран ажиллах Протоколд 2003, 2014 онд тус тус гарын үсэг зуржээ.

Вьетнам, Монголын парламентын бүлэг, Монгол, Вьетнамын бүлгийн дарга нар 2005 онд харилцан айлчилсан. УИХ, Үндэсний Ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид, Парламентын болон Байнгын хороодын гишүүд жил бүр харилцан айлчилж туршлага солилцож ирсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 3 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 3 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 4 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 5 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 6 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 7 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 7 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 20 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 23 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр