Өнөөдөр “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Ж.Булганаа
2024/12/11

Өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн баярын  өдөр тохиож байна. Түүх сөхвөл, 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй  хот болгохоор шийдвэрлэсэн.

Хожим  2017 онд  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр  болгосны дагуу долоо дахь жилдээ тэмдэглэж байна. 

Жил бүрийн энэ өдөр  ЕБ-ын сургуулийн сурагчдад Эрдэнэт хотын түүхэн сэдвээр хичээл орж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжилж,  иргэдийнхээ хамтаар шинэ бүтээн байгуулалтаа  хүлээн авах, аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  музей үнэ төлбөргүй үйлчлэхээс эхлээд соёл урлагийн олон сонирхолтой үзвэр үйлчилгээг иргэддээ толилуулж ирсэн. Түүнчлэн  худалдаа үйлчилгээний байгууллагууд хямдралтай үнээр үйлчлэх гээд салбар бүрийг хамарсан үйл ажиллагаа  эдгээр өдрүүдэд өрнөдөг.

Энэ жилийн Орхон аймаг, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН” -ээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э. Содномпилжээ тэргүүтэй Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, залуу үедээ үлгэр жишээ болж яваа дөрвөн эрхмийг шалгаруулж, өргөмжиллөө.

Мөн Жаргалант сумын ОНХС-ийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 айлын орон сууцыг барьж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хэмжээнд суманд баригдсан анхны бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр тус орон сууцны  анхны оршин суугчид  түлхүүрийг  гардуулсан нь Жаргалант сумынхаа ЕБС-д гурван жилийн өмнө урилгаар ирэн  багшилж буй Батбаяр багшийн гэр бүл байв.

Дэлхийн болон Монголынхоо сонгодог  уран бүтээлийн дээжсийг аймаг орон нутагтаа үзэх, сонсох боломжийг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрөөр олгодог нь иргэдийн талархлыг хүлээгээд буй. Энэ жил улсын филармоний Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэнэ.

Энэ жилийн  “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр өмнөх  жилүүдээс онцлогтой. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбараа сурталчлах зорилгоор өнгөрсөн жилээс эхлүүлсэн  “Зэс фестиваль”-ийг энэ жил хамтатган зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.  Энэ хүрээнд Орхон аймаг  орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох арга хэмжээг “Зэс фестиваль” гэж үзэж буй гэж Орхон аймгийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 11 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 16 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 17 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 17 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 19 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 19 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 21 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 21 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 21 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр