Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Ц.Цэрэнбадам
2024/12/11

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay төлбөрийн системд картаа холбон ашиглах боломжтой боллоо. Ингэснээр Голомт банк өмнө нь тулгарч байсан Apple Pay хэтэвчтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгож байна.

Apple Pay гэдэг нь?

Дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм.

Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө.

Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой.

Онлайн худалдан авалтын төлбөрөө Apple Pay ашиглан нэг үйлдлээр төлөх боломжтой.

Интернэт хөтөч ашиглан хийж болох бүх гүйлгээг Apple Pay-ээр хурууны хээ, царай таних технологиор хормын дотор гүйцэтгэхээс гадна Apple Music, Apple News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн татах, ICloud-ийн багтаамжаа нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр тооцоогоо хамгийн хялбараар шийдээрэй.

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн хялбар төлбөр тооцоог үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.

Дэлхийн өнцөг булан бүрд сая сая хэрэглэгчид Apple Pay-ийг ашиглаж байна. Харин онлайн болон оффлайнаар бизнес эрхлэгчид Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн найдвартай бөгөөд хялбар шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгохоос гадна хүртээмжтэй ажиллаж, худалдан авалтын сувгаа нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.

Apple Pay-ийн давуу тал:

  • Хоёрхон товшоод л гүйлгээ хийх тул карт, бэлэн мөнгө ашиглахаас илүү хялбар.
  • Хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан.
  • Дэлхийн хаана ч NFC технологийн тусламжтайгаар хормын дотор төлбөрөө төлнө.
  • Хэдэн сая онлайн худалдааны вэбсайт болон аппликэйшнд уншдаг.

Apple Pay-д Голомт банкны картаа холбосноор...

Голомт банк олон улсын төлбөр тооцоо хийх гарцыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран дэвшилтэт шийдлүүдийг Монголд анхлан нэвтрүүлсээр байна. Энэ хүрээнд олон улсад өргөн хэрэглэгддэг хэд хэдэн төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны картыг амжилттай холбосон бол ийнхүү Apple Pay хэтэвчид картаа холбон төлбөр тооцооны асуудлаа хялбарчлах бас нэгэн боломжийг харилцагчдадаа олгож эхэллээ.  

Ингэснээр Голомт банкны харилцагчид төдийгүй Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд Apple Watch болон iPhone гар утсаа ашиглан дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх шинэ боломж нээгдэж байна.

Та SocialPay аппликэйшнээр дамжуулан Голомт банкны Mastercard болон Т картыг Apple Pay-д холбох боломжтой бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.


Нэмж дурдахад Mastercard брэндийн, олон улсын эрхтэй картыг Голомт банк анх 1999 онд Монголд нэвтрүүлж, 2018 онд тус брэндийн анхны виртуал картыг зах зээлд гаргаснаар өдгөө олон улсын Mastercard брэндийн картыг хамгийн олон төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 11 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 16 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 16 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 17 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 18 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 19 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 20 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 21 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 21 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр