ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ БЯМБА ГАРИГТ ТҮР ХААНА


Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.

Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай "Хово" маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, "Техник ашиглалтын түвшин тогтоох" үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"20 жилийн настай БОРДЮР" 10 минутын өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 31 минутын өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 39 минутын өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 18 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 18 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 22 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13