Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн эрхийн хүрээн засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг зурах учиртай. Нэгэнт шинэ засгийн газарт Ардчилсан нам орж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн тул одоо Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоо нам, ХҮН нам ямархуу орон зай эзлэх нь сонин байна. Хөшигний ард яриа хэлцэл ийнхүү явагдаж байна.
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт, Зам тээврийн яамыг өгье гэсэн ч өнөөх нь үгүй ээ, Шадар болно гэжээ. Харин Иргэний зориг ногоон намд, Барилга хот байгуулалтын яамыг өгье гэсэн үгүй ээ Байгаль орчны яамаа өг гэсэн байна.
ХҮН намын дарга Т.Доржхандыг Монгол Улсын Шадар сайдын албаа үргэлжлүүлэн хашихыг санал болгосон гэх. Харин ХҮН нам нь “ҮГҮЙ” гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Хамтарсан засгийн газарт ажиллаж байсан МАН-ын сайд нараас Соёлын сайд Ч.Номингоос бусад нь хуучин танхимаараа ажиллах юм байна. С.Бямбацогт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Н.Учрал Шадар сайд, Э.Бат-Амгалан Батлан хамгаалахын сайдаар ажиллахаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна