Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна

Ц.Цэрэнбадам
11 цагийн өмнө

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн билээ. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус блокийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс ажиллалаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулаад байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Саяхан дулааны гуравдугаар цахилгаан станцад харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторд гэмтэл үүссэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэсэн мэдээлэл аваад байна. Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Улаанбаатар хот 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулалт хийсний үр дүн юм. Мөн үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээр хийж байна. Өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хотын 100 хувийн өмчлөлийн батарей станц мөн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ жил эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангаж, Хүннү хотод 300 МВт нарны станц, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын бохирын үнэрийг шийдэх зорилгоор төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Долоодугаар сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулалт дуусна” гэв.

Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитоор нэмэгдүүлж, иргэд, ААНБ-ын ажиллаж, амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах суурь шалтгааныг шийдэж өгөх нь нэн тэргүүний ажил бөгөөд цаашид ч Эрчим хүчний яамтай хамтран Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах эх үүсвэрүүдийг барьж байгуулахад төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар тодотголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 8 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 8 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 11 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 12 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13