Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ

Ц.Цэрэнбадам
21 цагийн өмнө

Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргажээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 5 дугаар сард 1.29 болж, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

 Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 37.3 хувь (1488.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 3.0 хувь (124.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.57 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.7хувь (998.0 мянган  төгрөг)-аар  өссөн  нь  хамгийн  өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувь  (311.1мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 28 минутын өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 28 минутын өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 21 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 21 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 21 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 2025/06/13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 2025/06/13
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 2025/06/13
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 2025/06/13
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 2025/06/13