Энэ сарын 21-нд Солонгосын поп од Таен монголд тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтын хамтрагчаар Солонгосын шар айргийн брэнд Терра сонгогджээ. Сүүлийн үеийн хандлагаас харахад Солонгосын нэг од монголд ирээд тоглолт зохион байгуулахад хамтрагчаараа өөрийн улсын шар айраг болон бусад брэндийг сонгож, Монголд эдийн засгийн орлого үүсгэхгүй байхаар зохион байгуулдаг болжээ. Үүнийг зохион байгуулалт хийж байгаа хүмүүс нь ч анхаарч эх оронч баймаар байна. Нэг од ирээд л нэлээд хэдэн тэрбум төгрөг түүний араас Монголоос гарч байна. Эдийн засаг талаасаа ч эх оронч байх үүднээс ч энэ байдлыг халмаар байна.
Удаан тээвэрлэсэн, усан амт, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглээг сүйрүүлж байна. K-Соёлын зөөлөн довтолгоо Монгол дахь соёлын эзлэн түрэмгийлэл болж байна. Тэрбум тэрбумаар гадныхан ирж Монголчуудын халаасыг архи, зугаа цэнгэлээрээ хоослоод буцаж байна. Монголд юу ч үлдэхгүй. Шинэ Ерөнхий сайд импортын хэрэглээг хязгаарлах, өндөр татвараар чанаргүй бүтээгдэхүүнийг зогсооно гэдгээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна