ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

   Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хавдар, цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХААН Банк эрүүл мэндийн салбарт хоёр томоохон аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-тэй хамтран Дорноговь, Архангай аймагт өнгөрсөн хавар хэрэгжүүлж, орон нутгийн иргэдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээсэн юм.

Тэгвэл  “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтран 2025 оны 6-р сарын 29-нөөс Орхон аймагт, 7-р сарын сүүлээр Булган аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэйд тооцогддог эдгээр аймагт аяны багийн эмч нар ажиллахдаа иргэдэд үзлэг оношилгоо хийхээс гадна, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх юм.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд өнгөрсөн 8 жилийн хугацаанд аяны баг Монгол Улсын 21 аймгийг бүрэн тойрч, 1140 эмч мэргэжилтнийг чадавхжуулан 60,800 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй.

Хорт хавдар, цусны даралт ихсэлт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах явдал юм. Иймд та бүхнийг дараа дараагийн аянуудад идэвхтэй оролцож, үзлэг, оношилгоонд хамрагдан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрүүл амьдралд хөтлөхийг ХААН Банк уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 6 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 6 цагийн өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 6 цагийн өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 9 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 9 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. Өчигдөр
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 2025/06/12
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 2025/06/12