НҮБ: Хар тамхины наймааны арга өөрчлөгдөж байна


Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж байгаа нь хар тамхины наймаа, мансууруулах бодисын зэх зээлд ч нөлөөлж байгааг НҮБ онцолж байна. Хөл хорио, вирусийн тархалттай холбоотой агаарын тээвэр зогсож, олон орон хилээ хааснаар хар тамхийг нууцаар тээвэрлэх, худалдах арга ч өөрчлөгдсөнийг НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ сарын 7-нд гаргасан тайландаа дурджээ. Тухайлбал, метамфетамин зэрэг синтетик гаралтай хар тамхийг голдуу агаараар буюу онгоцоор тээвэрлэдэг байсан бол одоо газраар, усан замаар тээвэрлэх нь эрс нэмэгдсэн аж.

Ингэснээр Европын гол гол боомтууд хар тамхи тээвэрлэх цэгүүд болж байгаа бөгөөд энэ эрсдлийг бууруулахын тулд хилийн шалгалт, хууль сахиулах байгууллагын хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хар тамхи тээвэрлэх, худалдахад тулгарч байгаа саад бэрхшээлийн улмаас хүмүүс амь насанд асар хортой, хямд мансууруулах бодис хэрэглэх, мөн зарим оронд эмнэлгийн буюу өвчин намдаах зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг хөнгөн төрлийн мансууруулах бодисын хомсдол үүсэх магадлалтай аж. Ингэснээр хар тамхинд донтогчид хоромхон зуур үхэлд хүргэх магадлалтай бодис хэрэглэх, ДОХ болох ХДХВ-ийн халдвар нэмэгдэх зэрэг эрсдэл үүсэхийг ч мэргэжилтнүүд анхааруулж буй. 

Хөл хорио, цар тахлын улмаас Афганистан зэрэг мансууруулах бодис үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг хямарч, үүнтэй холбоотой хүнд, тааварлашгүй нөхцөл үүсэж болзошгүй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 11 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 11 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 11 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 13 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 14 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 16 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 16 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 17 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 18 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 18 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 18 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр