БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газраас баталсан 01/02, 01/03 удирдамжийн дагуу БОГ-ын дарга Т.Эрдэнэбаяр, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Бумбанямбуу, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ц.Содномдорж, аймгийн ЗДТГ-ын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн нар Нарийнтээл суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Баянтээг ХК, Имперо майнинг ХХК, Уянга суманд тусгай зөвшөөрөлтэй Баярс гоулд ХХК, Аум алт ХХК, Өгөөмөр өргөө ХХК Зүүнбаян-Улаан суманд тусгай зөвшөөрөлтэй Эм Эс Бэл Майнинг ХХК, Төгрөг суманд тусгай зөвшөөрөлтэй, Боржигт ХХК-ын уурхайнуудад 2025 оны 06 дугаар 30-аас 07-р сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар 2025 оны батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгүй ажилласан Баянтээг ХК, Аум алт ХХК зөрчлийн тухай хуулийн 7.11.2.1-д зааснаар тус бүр 10.000.000 төгрөгөөр торгох, БОНБНҮ-ээр тавиглдсан шаардлага нөхцөл болзлыг биелүүлээгүй Өгөөмөр өргөө ХХК, Боржигт ХХК-т Зөрчлийн тухай хуулийн 7.1.3-т зааснаар тус бүр 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. “Аум Алт” ХХК, “Өгөөмөр өргөө”ХХК, Боржигт ХХК-уудын үйл ажиллагааг хойшлуулшгүй ажиллагаар лацдан зогсоож прокураар хүчинтэйд тооцууллаа.
“Өгөөмөр өргөө”ХХК-д 3 заалт, Аум алт ХХК-д 5 заалт, Баярс гоулд ХХК-д 5 заалт бүхий хугацаатай албан шаардлага тус тус хүргүүллээ.
Мөн сум орон нутагтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ, Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажил, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна