ЭМГЭНЭЛ

Ц.Цэрэнбадам
7 цагийн өмнө

 ДЭНДЭВИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

(1947-2025)

 Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Алтангадаст одон, ахмад инженер, төр, нийгмийн зүтгэлтэн Дэндэвийн Түмэндэмбэрэл 2025 оны 07-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 Дэндэвийн Түмэндэмбэрэл нь 1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж, 1967 онд Завхан аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1968 онд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн сургуулийн хэлний бэлтгэл, 1973 онд Усан тээврийн дээд сургуульд Механик инженер мэргэжил эзэмшин, 1984 онд Улаанбаатар хотын Намын дээд сургуулийг тус тус дүүргэжээ.

 Тэрбээр, ажил амьдралын гараагаа 1973 оноос эхэлж Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрт инженер, 1977 онд Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга, 1984 онд Говь-Алтай аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга, 1990 онд Баянхонгор аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн хоршоолол, аж ахуй нэгжийг байгуулан ажиллаж, орон нутгийн эрчим хүчний салбарыг сэргээж, станцуудыг хэвийн горимд оруулж, засвар үйлчилгээний ажилд хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж чадсан гавьяатай эрхэм юм.

 Мөн 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007 оноос Хаан банкинд байгууллагын харилцаа хариуцсан газрын захирал, Хадгаламж банкны газрын захирал, Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа түүний санаачлан, батлуулсан хууль тогтоомжууд нь улс, эх орны өнөөдрийн хөгжил, дэвшилд бодитой үр дүн үзүүлсээр байна.

 Тэрбээр төр, нийгмийн ажлуудад идэвх санаачилгатай оролцож байсны зэрэгцээ “Дэлхийн шинэ журам”, “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчи”, “Үр хүүхэддээ үлдээх өв журам”, “Ухаарал тээсэн он жилүүд”, орчуулгын “Хуйлралын эмчилгээ”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд” зэрэг 20 гаруй ном, бүтээл бичиж, олны хүртээл болгожээ.

 Монгол Улсын төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1984 онд Онц хилчин, 6-р таван жилийн гавшгайч, усгаар тогтнолын одон, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор тус тус шагнасан юм.

 Дэндэвийн Түмэндэмбэрэл таны Монгол Улсын хөгжил дэвшил, эрчим хүчний салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, чин шударга, даруу төлөв зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.

 У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Г.ЗАНДАНШАТАР,

Ц.САНДАГ-ОЧИР, С.ГАНБААТАР, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.ТҮВШИН

Б.САНЖСҮРЭН, Г.ӨНӨРБАЯР, Ж.БЯМБАДОРЖ,

Т.ГАНДИ, Т.ОЧИРХҮҮ,  Д.НАСАНЖАРГАЛ

 


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
8
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 1 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 1 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 2 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 4 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 4 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 7 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 7 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 7 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 8 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 8 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 8 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр