Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ

Ц.Цэрэнбадам
8 цагийн өмнө

Монгол орны зуны улирал эхэлж, Үндэсний их баяр наадам дөхөж буй энэ үед дотоодын аялал жуулчлал идэвхжиж байна. Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Аялал жуулчлалын технологийн төв болон CU брэнд хамтран "СОЁЛТОЙ АЯЛЪЯ" үндэсний аяныг санаачлан, дотоод, гадаадын аялагчдыг эх орноо хайрлан хамгаалж, байгальд ээлтэй аялахыг уриалж байна.

"СОЁЛТОЙ АЯЛЪЯ" аяны зорилго нь аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эх дэлхийгээ хайрлан хариуцлагатай аялахыг уриалах, аяллын боловсрол олгоход чиглэж байна.

Аяны хүрээнд аялагчдад зориулсан зөвлөмж, мэдээлэл бүхий контентуудыг боловсруулан түгээхээс гадна CU конвиниенс дэлгүүрийн хот, хөдөө орон нутагт байрлах салбаруудаар дамжуулан аялагчдад аяллын туршид эрч хүч нөхөх бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.

Орон нутгийн замд аюулгүй зорчих, хөдөө хээр, гол усаар зугаалах үедээ сэрэмж болгоомжтой байх нь иргэн бүрийн хариуцлага бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд усанд осолдсон иргэдийн 69% нь зуны улиралд, үүнээс 41% нь зөвхөн долоо дугаар сард бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа нь иргэдийн аяллын боловсрол, анхаарал, хариуцлага зэргийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, 2024 онд дотоодын аялагчдын тоо 1 сая гаруй,  гадаадын жуулчдын тоо 800 мянгад хүрч салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буйг харуулж байна.

Дотоодын аялагчдын дунд хийсэн судалгаагаар: Аялагчдын 43.5% нь 7-10 хоног, 27.5% нь 11-15 хоног аялдаг бол нийт аялагчдын 93.8% нь хувийн машинаараа аялж, 71.4% нь майханд хоноглодог байна.

Уриалга:

Аялал жуулчлал нь зөвхөн газар үзэж, зураг авах төдий зүйл биш, харин эх орон, байгаль орчноо хайрлаж хамгаалж, хариуцлагатай, бусдад үлгэрлэсэн соёлтой үйлдэл хийх боломж юм. Иймд аялагч, иргэд та бүхнийг "СОЁЛТОЙ АЯЛЪЯ" үндэсний аянд нэгдэж, эх дэлхийгээ хайрлах уриалгыг түгээхийг уриалж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 5 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 7 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 8 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 9 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 10 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 10 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 13 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05