Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ

Ц.Цэрэнбадам
11 цагийн өмнө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр, Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ. Юуг шалгуулах гэж байгааг нь харлаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол улсын Засгийн газрын 201-р тогтоолын дагуу нийслэл хот дотоодын бондоор эргэн төлөгдөх дамжуулан зээл олгож санхүүжүүлэн, 2024.12.26-нд ашиглалтад оруулж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд залгасан цагаас хойш 2025.07.01-ний байдлаар 430 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэн нийслэл хотод нийлүүлсэн байна.

Нийслэл хот бонд босгож санхүүгийн зарчмаар баталгаа, барьцаа, менежмент зэрэг эрсдэлийг харгалзан тодорхой хэмжээний хувь нэмж Бөөрөлжүүтэд дамжуулан зээлдүүлсэн. Энэхүү бондыг 2027 оны 06.25-нд бүтэн төлж дуусгана. Бондын эргэн төлөлтийн 3 жилийн хугацаанд Нийслэлд 126 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрөх юм.

Намайг хотын дарга болохоос өмнө гэрээ зурагдаж эхлээд, санхүүжилтгүй зогсох эрсдэлтэй байсан төсөлд дамжуулан зээл олгож цахилгааны хязгаарлалтад орох нь тодорхой байсан эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт.

Энэ жил дахиад хоёр дахь блок буюу нэмэлт 150мв ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүний дараа жил 150мв, 2027 оны эцэст 4-р блок ашиглалтад орсноор нийт 600мв-ын цахилгаан станцтай болно. Шаардлагатай гэж үзвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна. Дахиад шалгуулахад ч бэлэн байна. Сайн шалгаарай хэмээв.



1
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 4 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 5 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 5 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 7 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 7 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 10 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 10 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 10 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 11 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 11 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 12 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр