Ардын жүжигчин цол хүртсэн жүжигчин Ц.Төмөрбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрээр "Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэн сайхан өдөр байна. Аав, ээж хоёр маань тэнгэрээс харж байгаа байх. Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо. Одоо би шууд машиндаа суугаад аавынхаа газар дээр очиж бүгдийг дуулгана. Дараа нь аавынхаа байгуулсан Хүүхэд, залуучуудын театр дээр очиж хамт олонтойгоо уулзана. Дараа нь найз нөхөдтэйгөө уулзана" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна