Ашигт малтмалын олборлолт явуулахыг завдсан 43 этгээдийг баривчилжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Сүүлийн нэг сарын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдсон 43 этгээдийг баривчилжээ. Экологийн цагдаагийн албатай хамтран шуурхай эрэн сурвалжилж, хэрэг үйлдэхдээ ашигласан 19 тээврийн хэрэгслийг түр саатуулан, багаж хэрэгслийг хураажээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаа, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын Засаг даргын тамгын газрын алба хаагчид хамтран тухайн газарт байнгын пост гаргаж, хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна.

Эрүүгийн хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан бол 1-5 жил хорих, энэхүү үйлдлийг хийхдээ төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм.

Иймд байгаль орчноо хайрлан хамгаалж, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 2 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 2 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 3 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 3 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 3 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 20 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 22 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 23 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр