НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын мэргэжилтнүүд болох Найжел Марк Бартлет, Жонатан Паo Бэнтон нар “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт ахисан түвшний цахим сургалтыг зохион байгууллаа.
Дэлхий дахинд тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Авлигатай тэмцэх газар болон “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/ нь Ахисан түвшний цахим сургалтад 6 алба хаагчаас илүүгүйгээр хамруулан, онлайнаар зохион байгуулж байна. 2020 оны 5 дугаар сард нийт 3 удаа хэсэгчлэн зохион байгуулах уг сургалтад 18 мөрдөгчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна