Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгохоор болсон.
Уг мэдэгдлийн дараа энэ сарын үлдэгдэл мөнгө иргэдийн дансанд орж эхлээд байна. 4 дүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70,000 төгрөгийг (30,000 нь өмнө олгогдчихсон) нийт 1,122,466 хүүхдэд шилжүүлснээс 15.00 цагийн байдлаар 316,003 хүүхдийн мөнгө дансандаа ороод байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна