Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн тохиодол нэмэгдэж илрээгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдрийн байдлаар нийтдээ 57 хүнд шинжилгээ хийлээ. Хоёр халуурсан хүний хариу сөрөг гарсан. Мөн Өмнөговь аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сорьц нь наашаа ирж байна. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй" гэсэн юм.