Монгол улсад коронавирусийн анхны тохиодол Франц улсын иргэнээс илэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгвэл тус франц иргэний биеийн байдал эрс сайжирсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр "Гол хяналтын шинжилгээнүүд эерэг сайн гарч, үр дүнтэй байна. Удахгүй эдгэрч гарах байх гэж найдаж байгаа" гэлээ. .