Эдийн засгийг дэмжих оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардаж жагсана


Эдийн засгийн дэмжих оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас  ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 1-ний өдөр тайван жагсаал хийхээ мэдэгдлээ. 

Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан хийх жагсаалаар хорио цээрийн дэглэмийн улмаас дампуурлын ирмэгт тулж ирээд буй хувийн хэвшлийнхэнийг дэмжихийг Засгийн газарт уриалах юм. 

Хувийн хэвшлийнхэн нэг сая ажлын байр олгодог бөгөөд хөл хорио тогтоосноос хойш 100 хоног бүсээ чангалж байна. Мөн хорио цээрийн дэглэмийн улмаас дампуурах нь дампуурч, ашиг олох бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч буйг онцоллоо. Иймээс тавдугаар сарын 1-нд бүх нийтийн тайван жагсаал хийж, эдийн засгаа эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжихийг Засгийн газраас шаардах юм. 

Эргэн сануулахад МҮХАҮТ 1500 гаруй компаниас шинэ коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг авсан бөгөөд ажлын байранд нөлөөлж байна гэж үзэж буй компаниуд 30 хувьд хүрээд байна. 

Шинэ коронавирусийн улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийн улмаас 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа тул Засгийн газар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэв. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд зардлаа танаж эхэлсэн бөгөөд яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол эдийн засаг хүндрэх төлөвтэй байгааг судалгаагаар харуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 10 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 10 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 10 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 10 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 11 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 11 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03