Шинэ төрлийн коронавирусний халдвар гарсан улс орноос ирж байгаа иргэд тусгаарлах байрны зардлаа өөрөө даах ёстойг УОК-оос мэдэгдсэн. Зарим иргэдийн хувьд зардлаа өгч чадахгүйд хүрсэн байна. Иймд тохиолдолд тухайн иргэнийг хуулийн дагуу шүүхэд өгч улс хохирлоо барагдуулах юм. Тухайлбал гэр бүлээрээ тусгаарлалтад орсон, зөвхөн өндөр насны тэтгэвэрээрээ амьдардаг, оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг 28 иргэн дутуу болон огт төлөөгүй нөхцөл үүсчээ. Тусгаарлах байрны зардлаа огт төлөөгүй дөрвөн иргэнийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсний дараа төлбөрөө барагдуулжээ. Одоо 24 иргэний зардлыг төлүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд харъяалах баг, хорооны дагуу шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна