Өнөөдөр 14.26 цагт ОБЕГ-ын шуурхай утсанд ХУД-ийн 14-р хороо, "Соёмботой ууланд гал гарч байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу ХУД дэх Онцгой байдлын хэлтсийн хурандаа н.Батсайханаар ахлуулсан алба хаагчид ирж ажиллаж, галыг бүрэн унтраажээ.
Гал түймэр Соёмботой уулнаас Хийморийн овоо хүртэл тархаж гарсан байна. Холбогдох албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Хаврын салхитай энэ үед тамхины иш, шүдэнзээ бүрэн унтраахыг сануулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна