Коронавирусээр халдварласан тогтоогдож, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Турк улсын иргэн бүрэн эдгэрч, өнөөдөр гэрийн хяналтад шилжсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Тэгвэл тухайн иргэнийг эмчилсэн эмчийг уншигчдадаа танилцуулж байна. ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр тухайн иргэнийг гардан эмчилж,таван шинжилгээгээр вирус илрээгүй учир ийнхүү өнөөдөр гэрийн хяналтад нь гаргажээ. Тухайн Турк иргэн гуравдугаар сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, ийнхүү эмчлэгджээ.