Тэр хоёр


Би нэг найзындаа очих их дуртай. Гэрийнх
үүдэнд очоод хонхыг нь дарж амжаагүй байхад л ногоон, цэнхэр өнгөтэй
хоёр тоть нь “жингэнэж” гарна. Гаднаас хүн орж ирэх болгонд
“шулганалддаг” юмуу, эсвэл анхаарал татах гэж тэгдэгсэн үү, намайг
зочилох бүрт л “элдвийг шулганан, ярилцацгаана”. 

Энэ удаад би тэднийд “чалчаа хоёрыг судлахаар” очлоо. Үүдэнд очоод хонх даралгүй хэсэг зогслоо. “Үүдэнд хүн ирлээ, хаалгаа онгойлгоорой” гэх шиг жиргэж эхэллээ. Үүдээр ороод харвал “торон дотор нь хөндөлсүүлж тавьсан нарийхан төмөр гишгүүр дээрээ тогтож ядан “Энэ хэн юм бол, яах гэж байгаа юм бол” гэх аятай тонголзоцгоох аж. 

Урагшаа, хойшоо чиглэсэн дөрвөн сарвуугаараа гишгүүр төмрөө баттай базсан харагдах бөгөөд эвэр хошуугаа байсхийгээд л нийлүүлнэ. Хүнээр бол үнсэлцэж байгаа бөгөөд амьтныхаар бол бие биенээ халамжилж, хайрлаж байгаагийн илрэл аж. Амьдарч буй хугацааныхаа гуравны хоёрыг шахуу торонд өнгөрүүлж буй тэдний хувьд хэн нэгэн үүрнийх нь жижигхэн хаалгыг онгойлгох мөч юу юунаас эрхэм бололтой. Тэдэнд дөхөж очсон хэнийг ч “Үүдийг минь нээж, намайг нисэхийг хараач” гэх шиг шулганаж, цээжилсэн “он-гойл-го” гэх үгээ давтаж гарах аж. Хүслийг нь биелүүллээ. Биеэр арай жижиг, бас илүүтэй шулганан жиргэгч цэнхэр тоть хаалга руу нөгөөхөө түрүүлэн зүтгэж, эрх чөлөөтэй болуутаа цонхны зүг нисэв.

Тавцан дээр буусангүй, цонхоор юуг ч юм харах аятай хэсэг дэвж, эвэр хошуугаараа тонших, мөргөхийн аль нэг нь боллоо. Хэсэг амарсанаа ахиад л дэвэн цонхны цаадах хязгааргүйд дүүлэх аятай аяглав. Харин нөгөөх нь үүрнээсээ гарсан хэр нь ер “догдлохгүй” байгаа бололтой. Ширээн дээрх эмх замбараагүй цаас, ном зэргийн хажуугаар ихэмсэг гэгч “сажилан” бувтнах нь эрийн буурь зааж байгаа юм гэсэн. 

Шүүдрийн дусал мэт тунгалаг нүд нь нэг зүйлийг тогтож харна гэж үгүй юм. Эр, эмийн аль нь ч тэр. Торон үүрнээсээ гарахын тулд байдаг арга, авьяасаа үзүүлсэн болоод ч тэр үү тэд өөр өөрийн дуртай газраа удтал байх аж. Хэн нэгэн ойртож очсон ч үүрэндээ байдаг шигээ сэргэлэн цовоо болж, шулганан жиргэхгүй. Сэтгэл нь ханасан байдалтай, үүрд цонхны давцан дээр, номын ширээн дээр байх юм шиг л тайвширчээ. 

Шувуудыг үүрэндээ орохыг сануулах тусгай аргатай. Шар будаа шиг жижигхэн ч гадуураа хүрэн хальстай буурцаг гэмээр тэжээлийг хоолных нь саванд асгаж, шувуудыг дууддаг “Жүс жүс” гэх авиагаа эзэн нь хэд дахин давтахад хамгийн түрүүнд их зантай эрэгчин нь үүрнийхээ зүг нисэв. Харин Цэнхэрхэн анзаараагүй мэт “царайлан” цонхоор ширтэж зогссоноо дуртай дургүй дэвэн хаалгаар орлоо. Будаагаа ганц нэгээр тонших нь нэг л урам муутай харагдах. 

Цэнхэрхэн онгорхой хаалгаар сүүлээ гаргах дуртай гэнэ. Учир нь хаалгыг түгжүүлэхгүй “саатуулж” байгаад цонх руу буцах сонирхолтойг эзэн нь анзаарсан аж. Гэхдээ тэр үүрэндээ орох бүртээ сүүлээ хаалганы гадна “үлдээдэг” гэсэн шүү. Тэдний гол тэжээл, хоол нь шар будаа шиг хэрнээ гадуураа хальстай тусгай будаа. Мөн ус, шингэн байхуу цай, маш нарийн зорж бэлтгэсэн лууван, байцаа, алим, амттан, за тэгээд өөрсдөө л идэж чадаж байвал бага зэргийн хоол, чихэр өгдөг гэх. Хооллож дуусаад Ногоолин Цэнхэрхэнийг бараадан, эвэр хошуугаа цорвойлгох аятай “царайчлана”. Цэнхэрхэн хэсэгтээ түүнд нүүр өгөхгүй гүрийх нь эрх чөлөөтэй байлгаагүйтэй холбоотой гэдгийг Б.Гэрэл тайлбарлаж байв. 

Цэнхэрхэн онгорхой хаалгаар сүүлээ гаргах дуртай гэнэ. Учир нь хаалгыг түгжүүлэхгүй “саатуулж” байгаад цонх руу буцах сонирхолтойг эзэн нь анзаарсан аж. Гэхдээ тэр үүрэндээ орох бүртээ сүүлээ хаалганы гадна “үлдээдэг” гэсэн шүү. Тэдний гол тэжээл, хоол нь шар будаа шиг хэрнээ гадуураа хальстай тусгай будаа. Мөн ус, шингэн байхуу цай, маш нарийн зорж бэлтгэсэн лууван, байцаа, алим, амттан, за тэгээд өөрсдөө л идэж чадаж байвал бага зэргийн хоол, чихэр өгдөг гэх. Хооллож дуусаад Ногоолин Цэнхэрхэнийг бараадан, эвэр хошуугаа цорвойлгох аятай “царайчлана”. Цэнхэрхэн хэсэгтээ түүнд нүүр өгөхгүй гүрийх нь эрх чөлөөтэй байлгаагүйтэй холбоотой гэдгийг Б.Гэрэл тайлбарлаж байв. 

Дэлхийд 86 төрлийн 372 зүйлийн тоть байдаг аж. Түүнийг жинхэнэ тоть, австрали тоть, шинэ зеландын тоть гэсэн гурван овогт хуваадаг байна. Харин Б.Гэрэлийн тэжээж буй тоть нь Австрали тотьны овогт багтддаг Фишер гэх зүйлийнх. Энэ зүйлийн тотьнууд хосоороо л амьдрах чадвартай бөгөөд нэг нь үхвэл нөгөөр нь удалгүй нөгчдөг аж. Үүнийг нь Б.Гэрэл хун шувууны хайрын дуультай холбон тайлбарлаж байсан юм. Учир нь бусад төрлийн тотьноос илүү бие биедээ халамжтай, сэргэлэн цовоо шувуу аж. Б.Гэрэл 1995 оноос хойш амьтан тэжээж байгаа бөгөөд энэ хоёр тотьтойгоо гурав дахь жилдээ амьдарч байгаа юм.

Тэр гурав хийлч Дээгий, Н.Жанцанноров, Ричард Клайдерман нарын аязыг сонсох дуртай. Б.Гэрэл “Би сүүлийн үед өөртөө бус тэдэнд зориулж аяз тавьдаг, дуу дуулдаг болсон. Учир нь тэд дуу сонсохоороо бие биенээ түшээд яг л залуухан хосууд шиг уянгалаг болоод суучихдаг юм. Харин ая дуусахаар сандраад л, ямар нэг юм шулганаж гарна даа. Би яст мэлхий, загас, нохой бас тэднийг тэжээдэг. Гэхдээ тэдэнд илүү анхаарал тавьдаг юм. Учир нь тэд яг л хүн шиг гомдомтгой, бас амархан баярламтгай. Гаднаас орж ирчихээд тэднийг тоохгүй өнгөрвөл гомдчих шиг болдог. Цовоо гэгч нь жиргэж байснаа гэнэт больчихдог юм” гэлээ. 

Мөн тэд хамгийн ухаантай амьтдын тоонд зүй ёсоор багтдаг гэнэ. Учир нь тэд хүний заасан үг, яриа, ая, дуу, үйлдлийг  маш чадамгай сурдгаас гадна эзнийгээ гунигтай байх үед нь гунигаас нь хуваалцах аятай толгойгоо гудайлган чимээгүйхэн суудаг гэнэ. Гэхдээ эр нь эмэгчнээ хайрлаж, халамжилахаа огтхон ч мартдаггүй бөгөөд ихэвчлэн аясыг нь дагаж амьдардаг аж. Тоть хамгийн уртдаа 110 жил амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал бусад зүйлээс шалтгаалан хамгийн ихдээ 80 гаруй насалж байгаа аж. 

Эрх чөлөөг нь хассанд гомдоллоод уцаарлангуй байсан Цэнхэрхэн нөгөөхийнхөө халамжинд аль хэдийнэ уярчээ. Жижигхэн ч гэсэн тохилог үүрэндээ хөөцөлдөн тоглож, хошуугаа байсхийгээд л нийлүүлэн жиргэх тотьнуудын намуухан аяз сонсож  “дурсамжаа сэргээдэг” цаг эхлэв. Тэдний энэ сайхан цагаас хумслахыг хүссэнгүй. Чимээгүйхэн гарч, хаалгыг зөөлөн хаалаа. Тэдний жиргээ сонсогдсонгүй. Чшшш.

Б.Энхмарт



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 1 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 1 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 14 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 19 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 19 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 19 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 20 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 21 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 22 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 22 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 23 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр