Сүхбаатар аймгийн цэвэр усны гурван үйлдвэр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, гар угаах өрөө нь шаардлага хангаагүй, ариутгалын бодисуудыг хаягжуулаагүй, савласан усанд үйлдвэрлэсэн хугацааг тавиагүй, 2020 оны ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг цөөнгүй зөрчлүүд илэрсэн байна. Сүхбаатар аймгийн прокурорын газраас цаашид иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар холбогдох байгууллагуудад прокурорын мэдэгдэл болон хугацаатай албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна