/2020.04.17/ ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг биед халдсан.
Тэрбээр зариг.мн сайт нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн. Иймд тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Энэ дагуу /2020.04.17/ Цагдаагийн хурандаа Ч.Чинбат нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авах үеэрээ биед халдсан байна. Сэтгүүлчийн биед халдчхаад Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгч, тэр дагуу зодуулсан сэтгүүлч холбогдогчоор мэдүүлэг өгсөн юм.
Тэгвэл Сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу хандахаар болсон байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: "Хуулийн байгууллага ноцтой баримтыг шалгах бус, баримтыг дэлгэсэн сэтгүүлчийг шалгах, дайрч байгаад харамсаж байна. Нийт сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж шударга бус зүйлтэй тэмцэх цаг нь ирсэн. Цагдаа нар сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо" хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна