Орлого нь буураагүй ч шимтгэл төлөхгүй байх боломжтой

О.Шүрэнцэцэг
2020/04/20

Цалингаа ямар ч шимтгэлгүй бүтнээр нь гар дээрээ авах ямар нэмэртэйг энэ сарын дундуур урьдчилгаа  цалингаа авсан иргэд сошиал орчинд сэтгэгдэл үлдээсэн байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар тэглэсэнтэй холбоотой байв. Дэлхийн зах зээлд өнөөдөр сүүлийн найман жилд хамгийн үнэтэй металл шар алт байна. Гэвч манай улсын бүх аж ахуйн нэгжийн дөнгөж 0.01 хувийг алтны компани эзэлдэг.  Эдгээрийн  орлого өсөлттэй ч   татварын ихэнх орлогыг бүрдүүлдэг бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа коронатай холбоотойгоор зогсож  орлого буураад байна. Тиймээс татвар бүрдүүлэгч  гол аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн. Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй ч иргэдийн дунд ойлголтын зөрүү их байна. Энэ сарын 17-нд Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх журам баталсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгуулага түүнчлэн төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд  зургаан сар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдөхөөр болж буйг Сангийн сайд мэдэгдээд байна.  Өнөөдөр Монгол Улсад 108.8 мянган татвар төлөгч байгууллага байна. Эдгээрийн 99.99 хувь нь дээрх шийдвэрт хамрагдах бол алтны компаниудад хамаарахгүй юм. Татварын шинэ хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд орлогоос шалтгаалан жилд 1-2 удаа тайлан өгдөг болсон. Ингэснээр дээрх 108 аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сар Засгийн газраас бүрэн даах боломжтойг салбарын сайд онцолж байна. Өмнө авч хэрэгжүүлсэн шийдвэрүүдээс энэ удаагийн шийдвэр иргэдийн амьдралд нэмэртэй байгааг илтгэж байв. Түүнчлэн энэ шийдвэр гарахаас өмнө цалингаа нийгмийн даатгалын шимтгэлээ суутгаж олгосон байгууллагад нөхөж олгох учиртайг тайлбарлаж байна. Мөн орлого нь буураагүй ч ирэх саруудад Засгийн газраас он дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр зохицуулалт хийсэн гэлээ. Нөгөөтэйгүүр, орлого нь буураагүй ч  төлөхгүй байхыг аж ахуйн нэгжүүдэд анхааруулж энэ боломжийг ашиглахыг уриалж байв. Эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газраас авч хэрэгжүүлэх долоон арга хэмжээ эхнээсээ хэрэгжиж эхэлж байна. 30 мянган төгрөг болох хүүхдийн мөнгө иргэдийн дансанд шилжсэн бол шатахууны үнэ зарим станцад хямдарсан. Харин одоо ХАОАТ-ыг мөн тодорхой хугацаанд тэглэх хүлээлт татвар төлөгчдийн дунд байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 12 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 15 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 16 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 17 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 18 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 19 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 19 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 22 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 23 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 23 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр