​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ

Admin
18 цагийн өмнө

Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20%-ийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө 4 хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны 7-р сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.

“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20%-ийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100% баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.

Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.

“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө ₮271 тэрбумд хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112,000 гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2%-аар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.

Тус ХБҮЦ-ны анхдагч арилжааг гаргахад дараах байгууллагууд хамтран оролцлоо:

  • Андеррайтераар: Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
  • Хуулийн зөвлөхөөр: Эм Ди Эс энд Хаанлекс ХХН
  • Хөрөнгийн итгэмжлэн удирдагчаар: МИК ОССК ХХК
  • Зээлийн шинжилгээ гаргагчаар: Онч Аудит ХХК
  • Синдикат гишүүнээр: Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
  • Биржээр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж

 Холбоо барих:

  •  7223-6666
  • [email protected]
  • Шангри-Ла оффис, 11 давхар, 1102 тоот


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 12 минутын өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 42 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 45 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 16 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 17 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 18 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 21 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр