БНХАУ-ыг коронавирус тараасныхаа бурууг хүлээх ёстой гэв

О.Шүрэнцэцэг
2020/04/20

АНУ-ын өмгөөлөгч нар БНХАУ-ын Засгийн газрыг үл тоож байгаа болон олон оронд коронавирус тараасан хариуцлагыг хүлээх ёстой гэж буруутгажээ. Тэд Бээжингийн эх баригчид дэлхийг хамрахад хүргэсэн цар тахал коронавирусын тархалтыг хянахад тоомжиргүй хандаж байна гэв. Түүнээс гадна БНХАУ-ыг энэ өвчний дэгдэлттэй холбоотой үйл явдлыг нууцалсан гэж буруутгасан байна. Тэд Их Британи, АНУ гэсэн 40 гаруй орноос ирсэн 1000 шаардлагыг хавсаргасан энэ анхны шатны шаардлагыг өнгөрсөн сард Флорида мужид танилцуулжээ. Энэ хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлсэн “Берман Лав” группын стратеги хариуцсан дарга Жереми Алтерс “БНХАУ-ын эрх баригч нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид үнэнийг илчлэхийг зорьж байна” гэж хэлснийг “Дейли Мейл” сонинд эш татан бичжээ. Мөн хэдийгээр улс орнууд халдашгүй эрхтэй ч, өмгөөлөгч нар АНУ-ын хуульд үл хамаарах зүйл ажиглагдсаныг онцолсон байна.

Энэ нь хүмүүст хувийн өмчид хохирол учруулах болон бусад оронд ажиллаж байгаа АНУ-ын компаниудад нөлөөлөх боломжтой гэв. Үүнтэй төстэй гомдлыг эрүүл мэндийн салбарынхан гомдол гаргасан байна. Тэд Бээжин хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмнэлгийн хангамжийг хураан цуглуулж байна гэж буруутгажээ. Хоёр дахь шаардлага нь дэлхийд болж байгаа алан хядах ажиллагааны хохирогчдын талаар танилцуулдаг Израилийн “Шурат Хадин” байгууллагыг энэ хэрэгт оролцоход хүргэсэн байна. Гэхдээ энэ компанийн төлөөлөгч нар “Энэ шаардлагыг АНУ-аас гаргана. Учир нь олон орны ихэнх нь БНХАУ-ын өш хонзонгоос айж байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн энэ компани Бээжингийн болчимгүй зан, хайхрамжгүй байдлыг харуулбал алан хядах ажиллагаатай тэнцэх хэмжээний их ноцтой байх байсан гэв. БНХАУ хумс, шүдээ ашиглан тэмцэнэ. Энэ өвчний тархалтыг үл тоож байгаагаа харуулбал тэдний хувьд гамшиг болно гэж энэ компанийн төлөөлөгч онцолжээ. Харин Бээжин энэ цар тахалтай холбон буруутгаж байгааг эсэргүүцсэнийг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн байна. Мөн коронавирус болон нас барсан хүмүүсийн талаарх мэдээллийг нуугаагүй гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 23 минутын өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 35 минутын өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 37 минутын өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 1 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 2 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 2 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 15 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 18 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 19 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 19 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 20 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 20 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 21 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 22 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 22 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр