Дасгалын аргаар МАРТАМХАЙ зангаасаа салах боломжтой

О.Шүрэнцэцэг
2020/04/17

Танд ямар нэгэн эм тариа, элдэв эмчилгээ шаардлагагүйгээр өөрийнхөө зуршил болсон өвчнөөс салах шилдэг дасгалуудыг хүргэж байна. Мартамхай болоход стресс, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, зарим эмийн нөлөө, бамбай булчирхайн алдагдал, наркотин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Ойр зуурын юмаа байнга мартах, хэдэн цагийн өмнө хийж байсан зүйлээ санахгүй байх нь тархины гэмтлийн илрэл байх магадлалтай байдаг байна. Тархины гэмтлээс үүдэж ой ухааны өвчлөл бий болж, ой санамжаа алдах, мартамхай болох боломжтой. 

1. АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ДАСГАЛ

 Та А4 хэмжээтэй цаасны төв хэсэгт 1-2 см диаметртэй битүү хар өнгийн тойрог зур. Зурж болохгүй бол хар өнгийн цаас хайчлаад наачих. Үүний дараа завилж, эсвэл сандал дээр сууна. Суух үед нуруу дагз нь нэгэн шугамд цэх байх бөгөөд гараа өвдгөн дээрээ сул тавин амьсгал ердийн үеийнх шиг тайван байна. Үүний дараа сууж байгаа газраасаа 1,5-2 метрийн цаана нүдний төвшинд байрлуулна. Үүний дараа хар цэгэн дээр бүх анхаарлаа төвлөрүүл. Бүх бодлоо хаяад өөр зүйлд сатааралгүйгээр зүгээр л хар цэгийг ширт. Биеэ суллаж нүдээ анивчихгүй байхыг хичээ. Энэхүү дасгалыг хийх үед эддэв сатаарах зүйл байхгүй байвал нэн сайн. Эхний үед харцаа хар цэгдээр хөдөлгөөнгүй барь. Энэхүү дасгалыг хоёроос гурван минут нүд цавчилгүй ширт. Эхний үед нүд чилэх, нулимс цийлэгнэх байдал илрэвч аяндаа зүгээр болно.

 2.АНХААРЛЫН ХЭМНЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ДАСГАЛ 

Өөртөө эвтэй байдалд сууж, эсвэл хэвтээд баруун эсвэл зүүн гарынхаа сарвууг ширтэнэ. Ширтэхдээ сарвууныхаа мм бүрийн нарийн ширийнийг алдалгүй мэдэрч ширтэх хэрэгтэй. Нүдээ бол анивчиж болно. Ингэхэд анхаарлыг чинь өөр зүйл өөрийн эрхгүй татаад байвал ахин сарвуун дээрээ анхаарлаа төвлөрүүл. Дараагийн удаад дасгалаа хийхдээ сарвуугаа өөр байрлалаас ширтэх хэрэгтэй. 

З.УРГУУЛАН ДҮРСЛЭХ БА АРЧИХ ДАСГАЛ 

Өөрт чинь таалагддаг, эсвэл ямар нэг сэтгэгдэл төрүүлдэггүй жижиг эд зүйл байх шаардлагатай. Тухайн зүйлийг таваас зургаан секунд тасралтгүй ширтэх бөгөөд зураг авч байгаа мэт нарийн зүйлсийг сайтар ажигла. Дараа нь амьсгалаа барингаа өнөөх ажигласан зүйлээ гурваас таван секундийн турш эд зүйлийнхээ тухай нэг төрлийг толгойдоо төсөөл. Үүнийг таваас долоон удаа давтахаас эхлээд бүр. 50 хүртэл хийх юм бол аяндаа өөрийнхөө хүслээр бодолдоо дүрслэл бий болгож мөн өөрийнхөө хүссэнээр арилгаж чаддаг болно. Дасгалыг өдөрт хоёроос доошгүй 10-15 минутаар хийнэ. Харин энэхүү дасгалыг хийж байх үед таны толгойд ямар нэгэн бодолгүй хов хоосон байх шаардлагатай.

 4. УРГУУЛАН ДҮРСЛЭХ БА ТОГТООН БАРИХ ДАСГАЛ

 Аливаа зүйлийг бодолгүйгээр ямар нэгэн зүйлийг ч юм уу, эсвэл биеийнхээ нэг хэсгийг сайтар ажигла. Дараа нь гурваас дөрвөн минут орчим нүдээ аниад харсан зүйлээ бодолдоо аль болох хурц тодоор дүрсэл. Ингэж та эд зүйлсийг өөртөө тодорхойж сурахын зэрэгцээ мартамхай салан зангаасаа салж чадах юм байна. Жич: Та эдгээр дасгалуудыг зааврын дагуу өдөр алгасалгүй хийхийң бол мартамхай салан задгай зангаасаа салах магадлал өндөр байна. Хичээгээд үзээрэй. Энэхүү дасгал нь эртний Энэтхэгээс үүсэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй хэвээр байгаа ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 5 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 9 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 10 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 10 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 11 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 12 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 15 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 16 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 16 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 16 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр