21 аймгийн сав газрын захиргаанаас 3.180.000 төгрөгийн ОБЕГ-т хандив өглөө


Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.

Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Дэлхий нийтээрээ аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, 400 орчим сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн. Харин одоо Монгол Улсынхаа гол, мөрөн усыг хамгаалдаг 21 аймгийн сав газрын захиргаанаас иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 3.180.000 төгрөгийг хүргүүлснийг гардуулж байна” хэмээсэн юм.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж буй 21 аймгийн сав газрын захиргааны хамт олонд Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Шадар сайдын гарын үсэг бүхий талархлыг гардуулж байна. Бид энэхүү аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Сав газрын захиргаадын хамт олны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр гаргасны дагуу 21 аймагт усны сав газрын захиргаадыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 24 сав газрын зөвлөл ажиллаж байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 3 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 6 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 6 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 7 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 7 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 8 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 9 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 10 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 10 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 12 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 13 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 13 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 14 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр