ДАДАЛ СУМАНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/12

Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгний санхүүжилтээр "Тогтвортой аялал жуулчлал" төсөл хэрэгжихээр болж 2019.10.10-нд нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүс, нутгийн иргэд оролцлоо.

Уг төслийн хүрээнд 36 метр өндөртэй "Тэнгэрийн хаан" аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай автозам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугам, аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрэх хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээс гадна Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхижуулах,Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага сумын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ: "Хэнтий аймаг маань уул уурхайгүйгээр хөгжих боломжтой гэсэн тооцоо бидэнд бий. Анх 3 жилийн өмнө 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Сүүлийн 3 жилд цөөлөх бодлого барьсан. Үүний хүрээнд 105 лицензийг хүчингүй болгосон. Цаашид ч цөөлөх бодлого барина. 3 жилийн хугацаанд 105 лицензийг цуцалсан ч Хэнтий аймгийн санхүү эдийн засаг өсч байгаа. Тухайлбал түүхэндээ анх удаа Хэнтий аймгийн төсөв 60 тэрбумд хүрч давлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд Хэнтий аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 400 тэрбум төгрөгт хүрч давлаа. Бид уул уурхайгүйгээр, түүхэн аялал жуулчлалаараа, ногоон хөгжлөөрөө Хэнтий аймаг хөгжих бололцоотой гэж үзэж байна" гэв.

"Тогтвортой аялал жуулчлал" төсөл нь 2019-2024 он хүртэл Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих бөгөөд 2025 он гэхэд Дадал суманд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэж төслийн багийнхан тооцоолжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 6 минутын өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 1 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 1 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 19 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 19 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 23 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14
Улаанбаатарт 19 градус дулаан байна 2025/06/14
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13