09:00 цагаас Монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч "Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа тус хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны Их танхимд эхэлнэ.
09:00 цагаас Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран маргааш буюу 2019.03.29-ний "Зөгийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь" хэлэлцүүлгийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилж өгнө үү.
Утас: 99051208, 99287297
10:00 цагт Нийслэлийн 1-р амаржих газарт кесерово хагалгааны иж бүрдэл гардуулан өгнө. Утас: 9918-7065
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Элэгний хорт хавдрын хяналтын тогтолцоо Монголд Анх удаа" сэдвээр Хавдар судлалын үндэсний төв, "Хаппи веритас" ХХК хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70170303 99108734
12:00 цагаас Хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа талаар багш, ажилтнууд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал МҮЭ-ийн холбооны /талбайн баруун талд/ 4 давхрын хурлын танхимд болно. Сэтгүүлчдээ урьж байна. Холбоо барих: 99027019
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна