С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг камерын өрөөнд нь эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Тухайн бичлэг нь 10 гаруй минутын бичлэг байсан гэдгийг УИХ-ын гишүүд хэлсэн.
Тэгвэл өнөөдөр 11:00 цагт хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд тухайн эрүүдэн шүүлтийн бичлэгийг үзүүлж мэдэх эрхээр нь хангахаар болсон юм. Хэвлэлийнхэн бичлэгийг камер болон дуу хураагчгүйгээр үзүүлнэ.
ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын хамтаар сэтгүүлчдэд өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд 11 цагаас хаалттай үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна