"Мөнхчулуун" сангаас Монгол орноо тойрон 21-р зууны эхэн үеийн Монголчуудыг дүрс болон зургаар түүх болгон үлдээх зорилготой "Бидний цөөхөн Монголчууд" төслийхөн Хэнтий аймагт ажиллахаар болж 3 сарын 5-нд Чингис хотод нээлтээ хийлээ.
10 жилийн хугацаанд дэлхий дахинд тархан суурьшсан 10 сая монголчуудаа баримтжуулах энэ ажил Хэнтий аймагт үүнээс өмнө эхэлсэн юм. Тодруулбал төслийн багийнхан шарагчин гахай жилийг угтаж, улс, аймгийн алдарт малчид, аймгийн сайчуулыг сурвалжлан шууд нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ, өргөн нэвтрүүлгийн сувгуудаар хүргэсэн.
Харин өнөөдрөөс төслийн багийнхан гурван сурвалжлах багт хуваагдаж, аймгийн агентлаг, хэлтсүүд, сумд, аж ахуйн нэгжүүд, баг бүрт очиж, 45 хоногийн хугацаанд ажиллах гэж байна. Өөрөөр хэлбэл төслийн багийнхан хэнтий аймагт хадгалагдан үлдсэн монгол ёс заншил, биет бус өв, соёлын дурсгалууд, энэ цагийн эгэлбаатруудын тухай нэвтрүүлэг бэлтгэж, гэрэл зургийг түүхийн хуудаснаа үлдээхээр Чингис хотоос ийнхүү гараагаа эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна