Айлын үхрийг буудаж, махлан хулгайгаар нийслэл рүү оруулж ирэх гэж байсан үйлдлийг Тээврийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Тодруулбал, өнөөдөр өглөө 09.30 цагийн орчим үед хулгайн мах тээвэрлэн оруулахыг завдсан этгээдийг 22-ын товчоон дээр илрүүлэн саатуулсан байна. Тухайн этгээдүүд айлын үхрийг буудаж, махлан хулгайгаар нийслэл рүү оруулж худалдаалах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тус хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна