ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАРААЛХЛАА


Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Будапештэд уулзахад ярилцсан ажлууд ахицтай байгааг онцлоод Биокомбинатыг шинэчлэхэд тус улсын хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаад талархлаа илэрхийлэв.

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин ажил хэрэгчээр уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай хамтран Монголд кино үйлдвэр байгуулах, шинэ эко хот байгуулах, тэр дундаа хотын усны хангамжийн чиглэлээр хамтрах, Атилла хааны музей байгуулахад хамтрах гэх мэт цөөнгүй асуудлаар санал тавьж ярилцсан юм. Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж залуу үеийн төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийллээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсаас 200 оюутныг тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж байгаа талаараа дурдаад энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн шинэ хот байгуулах тухай асуудлыг ирэх сард Унгар улсад болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дахин ярилцаж, тодорхой мэдээлэл авахыг хүслээ.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг олон чиглэлээр хөгжүүлэх болон олон улсын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах тухайд дэлгэрэнгүй санал солилцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 13 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 13 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 13 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 15 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 18 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 19 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 19 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 20 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 20 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр